Шинэ ажилтны чиглүүлэх сургалт боллоо

Шинэ ажилтны чиглүүлэх сургалт боллоо

Тус эмнэлэг нь байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, эмнэлгийн удирдах ажилтнуудын ажлын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, эмнэлгийн удирдлагын зүгээс эмнэлгийн өдөр тутмын тусламж үйлчилгээнд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, захиргааны албадын ажлыг сурталчлан таниулах, удирдах ажилтнууд болон ажилтнуудын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг улам сайжруулах, тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх зорилгоор 4-р сарыг “Хамтдаа шийдье” уриан дор эмнэлгийн удирдлагын нээлттэй сар болгон зарлаж тодорхой ажлууд зохион байгуулж байгаа билээ.

Нээлттэй сарын хүрээнд Хүний нөөцийн хөгжлийн албанаас шинэ орсон ажилтнуудын дунд чиглүүлэх сургалтыг 04-р сарын 17-ны өдөр зохион байгуулан явууллаа.

Чиглүүлэх сургалтаар эмнэлгийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, хөдөлмөрийн дотоод журам, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, үйлчилгээний соёл, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж зэрэг нэн шаардлагатай мэдээллүүдийг танилцуулав.

Чиглүүлэх сургалтад шинээр ажилд орсон 32 ажилтан оролцлоо.

Хүний нөөцийн хөгжлийн албанаас цаашид чиглүүлэх сургалтыг улирал бүр зохион явуулж тухайн улиралд шинээр ажилд орсон ажилтнуудыг хамруулах юм байна.