Эрүүл мэнд, спортын сайдын нэрэмжит тэмцээнд амжилттай оролцлоо.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг байгуулагдсаны 90 жилийн хүрээнд ЭМСЯ-ны харьяа байгууллагуудын дунд зохиогдсон Эрүүл мэнд, спортын сайдын нэрэмжит спортын 4 төрөлт тэмцээн 2015 оны 05-р сарын 2, 3-ны өдрүүдэд Буянт- Ухаа спортын ордонд боллоо.

Тэмцээнд нийт 22 багийн 800 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис гэсэн спортын 4 төрлөөр өрсөлдлөө.

Тэмцээнд тус эмнэлгийн баг тамирчид амжилттай оролцон багийн дүнгээр 4-р байранд шалгарав.

Тэмцээний волейболын төрөлд тус эмнэлгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ. Мөн шатрын тэмцээнд Сувилахуйн албаны арга зүйч Я.Номин-Эрдэнэ, ширээний теннисны тэмцээнд Дүрслэл оношлогооны тасгийн их эмч С.Сайнтэгш нар 1-р байранд шалгарч алтан медалиар энгэрээ мялаав.