“Гуурсан хоолойн багтраа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд Зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөг болж өндөрлөлөө.

Гуурсан хоолойн багтраа /ГХБ/ өвчний оношилгоо, эмчилгээ, хяналт” сэдэвт өдөрлөгийг 2015 оны 5дугаарсар 4-ний өдөр 11 цагт ШУГТЭ-ийн хурлын зааланд зохион байгуулав. Өдөрлөгийг эмнэлгийн дарга АУ-ны доктор, Клиникийн профессор Ц.Төмөр-Очир, УСТ-ийн эрхлэгч тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Са.Наранцэцэг нар нээв. Өдөрлөгт нийт 460 гаруй хүн оролцож, ГХБ өвчин” сэдэвт бичил лекцийг УСТ-ийн эмч М.Энхцэцэг уншиж, ГХБ өвчний зөвлөмж, гарын авлага тараах материал 5 төрлийн 1000 ширхэгийг тараасан.

ГХБ өвчний тухай болон цацлагын эмийн хэрэглэх аргачлалын талаарх богино хэмжээний кино эмчлүүлэгч, үйлчлүүлэгсдэд үзүүллээ. Зөвлөх поликлиник болон төв хаалганы үйлчлүүлэгчдийн нийтийн танхимд байрлах телевизээр гуурсан хоолойн багтрааны шалтгаан, эмгэг жам, шинж тэмдэг, оношлогоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх тухай, агаарын бохирдлын тухай, тамхины хор хөнөөлийн тухай нийт 4 видео бичлэг үзүүлэв. “Бэриш фарма” ЭХНТ “Гуурсан хоолойн багтраа өвчний үед хэрэглэгдэх муколитик, бронхолитик эм”- ийн тухай сургалт хийлээ.