Э.Төрмөнх шилдэг залуу эмч нарт олгодог Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр шилдэг залуу эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулдаг уламжлалтай.

Энэ жил тус эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эмч Энхбаатарын Төрмөнх чих, хамар, хоолойн мэс заслын эмчилгээ, оношлогооны орчин үеийн арга, технологийг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлж, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үйлсдээ өндөр амжилт гарган ажилласан учир Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтан боллоо.

Шагналыг 05-р сарын 04-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд Төрийн ордонд гардуулав.

Шилдэг залуу эмчид хүртээдэг Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг улсын хэмжээнд амжилт бүтээл гаргасан 3 эмчид жил бүр олгодог бөгөөд манай эмнэлгийн залуу эмч нар сүүлийн 3 жил дараалан уг шагналыг хүртэж байгаа нь эмнэлгийн хамт олны бахархал болж байна.