ЭМЧИЛГЭЭНИЙ ХООЛ СУДЛАЛЫН ТАСГИЙН ЭРХЛЭГЧИЙН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ АЖЛЫН ЗАР

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмчилгээний хоол судлалын тасгийн эрхлэгчийн сонгон шалгаруулж ажилд авна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич мэргэжилтэй, магистр түүнээс дээш зэрэгтэй
  • Эмчилгээний хоол судлалаар мэргэшсэн байх
  • Удирдах албан тушаал хашиж байсан ажлын туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах мэдлэгтэй
  • Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Мэргэжлийн болон боловсролын цол зэрэг хамгаалсан бол давуу талтай
  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх,
  • Ажлын ачаалал даах, ажлыг хугацаанд нь гүйцэтгэх чадвартай
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Ажиллаж байсан эсвэл суралцаж байсан байгууллагын тодорхойлолт

Материал хүлээн авах хугацаа: 2015 оны 05 сарын 5-11-ний 16:00 цаг хүртэл

Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Холбоо барих утас: 976-70187882