Зүрхний хурц дутагдлын орчин үеийн менежмент ба ирээдүйн чиг хандлага сэдвээр Сингапурын Зүрх судасны үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд

2015 оны 5-р сарын 8 өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний төв болон Сингапур Улсын Зүрх судасны үндэсний төвтэй хамтарч сургалт семинар амжиллтай зохион байгуулагдлаа.

Тус сургалтанд Сингапурын Зүрх судасны үндэсний төвийн профессор David Sim, АУ-ны доктор Ewe See Hooi нар хүрэлцэн ирж зүрх судасны өвчлөлийн талаар сүүлийн үед хийгдсэн судалгаанд тулгуурлан Зүрхний дутагдалын дахилтаас урьдчилан сэргийлэх нь, Зүрхний хурц дутагдал: Орчин үеийн менежмент ба ирээдүйн чиг хандлага, Зүрхний дутагдалтай өвчтний эхокардиографийн шинжилгээний үзүүлэх тусламж сэдвүүдээр сонирхолтой лекц уншлаа. Сургалтанд дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутгийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нийт 60 гаруй зүрх судасны эмч нар оролцлоо.