Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо шинэчлэгдэн байгуулагдав.

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 92-р тушаалаар Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дүрмийг шинэчлэн баталсантай холбогдуулан тус эмнэлгийн Ёс зүйн салбар хороо шинэчлэн байгуулагдаж анхны хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны даргаар МУЭТ-ийн эрхлэгч Б.Бурмаа, орлогч даргаар Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга С.Тойвгоо нар сонгогдов.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны гишүүнээр Төрийн бус байгууллагын тэргүүн М.Авирмэд, МСТ-ийн эрхлэгч С.Дариймаа, ММЗТ-ийн их эмч С.Алтан-Очир, ЭСҮА-ны дарга Ц.Одонтуяа, БДШБСТ-ийн ахлах сувилагч А.Эрдэнэцэг, эмнэлгийн хуулийн зөвлөх С.Оюунбилэг, салбар хорооны нарийн бичгийн даргаар ХНХА-ны дарга О.Мягмаржав нар ажиллахаар болжээ.