“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгаагаар хангах өдөр-ийн хүрээнд нээлттэй хаалганы

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгаагаар хангах өдөр” сэдэвт өдөрлөгийг 2015 оны 5дугаарсар 13-ны өдөр 10 цагт ШУГТЭ-ийн Зөвлөх поликлиникийн 2-р давхар, үйлчлүүлэгчдийн нийтийн зааланд зохион байгуулав. Өдөрлөгт ССЭМХА-ны дарга Ш.Алтанцэцэг, эрүүл мэндийн сургагч багш Т.Гэрэлчимэг нар нээв. Өдөрлөгт нийт 510/ давхардсан тоогоор/ гаруй хүн оролцов.

“Дүлийрэл, сонсгол бууралтаас сэргийлье” сэдэвт бичил лекцийг сонсгол судлалын их эмч Оюунзул уншиж, зөвлөмж, гарын авлага тараах материал 12 төрлийн 600 ширхэгийг тараасан.

Эмнэлгийн төв хаалганы дэргэдэх нийтийн заал, Зөвлөх поликлиникийн үйлчлүүлэгчдийн нийтийн заалан дахь дэлгэцүүдээр “Осол гэмтлээс сэргийлье”, “Архи тамхи шинэ үеийн сонголт биш”, “Эрүүл амьдрах 5 арга”, “Идэвхитэй хөдөлгөөн бүжиг”, “Сахарыг жимс ногоогоор солье”, “Зохистой хооллъё” сэдэвт богино хэмжээний видео кинонуудыг эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд үзүүлсэн.

Радио узелээр үйлчлүүлэгчдэд зориулан Сонсгол бууралтаас сэргийлье, Тамхинаас татгалзъя, Согтууруулах ундааны эрүүл мэндэд учруулах хор нөлөө, Аэробекээр хичээллэхийн тус, Гарын эрүүл ахуй, Цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлье, хяная, Давсны хэрэглээ, Улаанбурхан өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлэг зэрэг сэдэвт эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг ЭМНА П.Гүнсэлмаа явууллаа.