ОЛОН УЛСЫН РОТАРИЧУУДААС НАНО ТЕХНОЛОГИЙН УС ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАВ

2015 оны 5дугаарсар 17-ны өдөр Олон Улсын Ротари байгууллагын Япон улсын 2790, 2640 бүс, Хонконг, Макао, Монгол улсуудын 3450 бүсийн Ротари клубуудээс хамтарч хэрэгжүүлсэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Global Grant” буюу “Даяаршлын Тусламж” төслийн хүрээнд тус эмнэлэгт 72 мянган америк долларын өртөг бүхий Нано технологитой RO ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг суурилуулж, хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.

Эмнэлгийн байгууллагуудын эрүүл ахуйн орчин, тусламж үйлчилгээний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай тус төхөөрөмж нь усаар дамжих халдварт өвчин, вирусын халдвараас сэргийлэх, ариутгах Нано RO цэвэршүүлэгч технологийг ашигласанаараа бусад ердийн ус цэвэршүүлэгч төхөөрөмжүүдээс онцлог ялгаатай болно. Улсын гуравдугаар төв эмнэлгийн хувьд Зүрх судас, тархи мэдрэлийн мэс засал гэх мэт нарийн төвөгтэй, ариутгал халдваргүйтэлийн өндөр хяналт ариун орчинд хийгдэх мэс заслууд өдөр тутам хийгддэг тул халдварт өвчний эрсдлээс сэргийлэх, тусламж үйлчилгээн дэх өвчтөний аюулгүй байдлыг бүрэн хангаад зогсохгүй тус эмнэлгийн эмч ажилчдыг устай холбоотой халдварт өвчнөөс сэргийлэхэд ихээхэн ач тусаа өгөх төхөөрөмж юм.

Төслийн хүрээнд нано цэвэршүүлэгч төхөөрөмжийг Япон улсаас мэргэжлийн инженерүүд ирж суурилуулсан бол төхөөрөмжийг удаан хугацаанд тогтвортой баталгаатай ашиглуулах үүднээс тус эмнэлгийн тоног төхөөрөмж хариуцсан инженерүүдэд “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь“ сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдлын талаар тайлбарлаж таниулсан товхимол хандивласан байна.

Нано технологитой RO ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Олон улсын Ротари байгууллагын 2014-2015 оны ерөнхийлөгч Гари Хуан, Монгол дахь Япон улсын элчин сайдын яамны зөвлөх Минорү Кикүчи, Олон улсын Ротари 2790 бүсийн төслийн хороон дарга Томи Кацүми, Олон улсын Ротари 3450 бүсийн захирагч Петер Пан, 3450 бүсийн Улаанбаатар Ротоари клубын 2014-2015 оны ерөнхийлөгч С.Бэхбат болон Япон Монголын Ротари клубын гишүүд оролцлоо.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн захиргаанаас уг төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Олон Улсын Ротари байгууллагын ерөнхийлөгч Гари Хуан, Төслийг гардан хэрэгжүүлсэн Япон улсын 2790, 2640 бүсийн захирагч нар болон Хонконг, Макао,

Монгол улсын 3450 бүсийн захирагч нарт Шастины хүндэт талархалыг дурсгалын зүйлтэй гардуулж өглөө.