ШУГТЭ-ИЙН МЭДРЭЛИЙН ТӨВИЙН ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР КОНФЕРЕНЦИ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ШУГТЭ-ийн Мэдрэлийн төвийн зохион байгуулсан “МОНГОЛ УЛС ДАХЬ ТАРХИНЫ СУДАСНЫ ЭМГЭГИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНД ГАРЧ БУЙ ШИНЭ АМЖИЛТ, ХЭТИЙН ТӨЛӨВ” сэдэвт үндэсний хоёрдугаар конференци 2015 оны 05 сарын 15 нд ЭМСЯ-ны сургал мэдээллийн төвийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус конференцийн үйл ажиллагааг ЭМСЯ-ны дэд сайд Д.Атармаа, ШУГТЭ-ийн дарга Ц. Төмөр-Очир нар нээж мэндчилгээ дэвшүүлсэн бол МУ-ын хөдөлмөрийн баатар, Ардын эмч, гавьяат эмч Х.Хайрулла, ШУ-ны гавьяат ажилтан, АШУ-ны доктор Д.Баасанжав, Ардын багш, гавьяат эмч Г.Цагаанхүү, ЭМСЯ-ны мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, АУ-ны доктор Д.Өлзийбаяр нарын эрдэмтэн багш нар маань сонирхолтой илтгэл хэлэлцүүлж сургамж зөвлөгөөгөө сонордууллаа.

Мөн энэ удаагын конференцид АНУ-ын Нью-Иорк мужийн Монтеферрогийн анагаахын ухааны төвийн мэдрэлийн мэс засалч Reza Yassari, Apolonia E.Abramovicz нарын зочин процессорууд мэрхины судасны мэс заслын олон улс дах хөгжлийн өнөөгийн чиг хандлага, орчин үеийн оношилгоо эмчилгээний шинэ технологийн талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.

Тус конференцид улсын төв эмнэлэг болон тусгай мэргэжилийн төв, орон нутгийн эмнэлгүүдээс ирсэн мэдрэл, мэдрэлийн мэс засал, ангиологч, дүрс оношилгооны 190 гаруй эмч мэргэжилтнүүд оролцсон байна.

Конференцид оролцогчид дотоодын болон АНУ-ын мэдрэлийн мэс засалчдын илтгэлийг сонсож Монгол улсын хэмжээнд тархины судасны оношилгоо эмчилгээний өнөөгийн байдал, тус салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, орчин үеийн ололт амжилттай танилцаж, харилцан туршлага, мэдээлэл солилцох, тусламж үйлчилгээ болон оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийн эрдэм судлалын ажлыг дэмжиж, нотолгоонд суурилсан эмнэл зүйн ур чадварыг дээшлүүлэх талаар санал бодлоо солилцлоо.