Улаан бурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай нийтийн сургалт зохион байгуулагдлаа

Улаан бурхан өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан сэрэмжлүүлэх зорилгоор Сургалт судалгаа эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн албанаас ХӨСҮТ-тэй хамтран сургалт зохион байгууллаа.

Сургалтанд ХӨСҮТ-ийн эмч А.Болормаа улаан бурхан өвчний тархвар судлал, халдвараас сэргийлэх нь, ХӨСҮТ-ийн эмч Ж.Улаан улаан бурхан өвчний үеийн эмнэл зүй, эмчилгээ, оношилгоо сэдвээр мэдээлэл хүргэлээ. Тус сургалтанд эмнэлгийн нийт 170 гаруй ажилчид хамрагдлаа.