Японы Сисмекс корпорацитай хамтын ажиллагаа

2007 оноос эхлэн Эрүүл мэндийн яам, Японы Сисмекс корпорацитай хамтран “Монгол улсад лабораторийн чанарын хяналтын тогтолцоог бэхжүүлэх” зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулж уг үйл ажиллагааг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Нэгдсэн лабораторийн чанарын баталгаажилт лавлагаа лабораториос явуулж байгаа билээ. 2012 оны 11 сард 10 дахь удаагийн гематологийн, 4 дэх удаагийн биохимийн чанарын гадаад үнэлгээ явагдаж, уг тайлан семинараа 2013 оны 03 сарын 15-нд "Кемпински" зочид буудлын хурлын танхимд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Семинарын үйл ажиллагаанд Японы Сисмекс корпорациас 10 гаруй төлөөлөгчид болон Эрүүл мэндийн яамны дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид, Чанарын баталгаажилт лавлагаа лабораторийн хамт олон, гадаад үнэлгээнд оролцогчид болох улсын болон хувийн хэвшлийн 150 гаруй лабораторийн эмч нар идэвхитэй оролцлоо. Мөн Япон Улсын Чибагийн Шинжлэх Ухааны их сургуулийн профессор Осава Сусуми “Биохимийн шинжилгээний стандартчилал” сэдвээр сонирхолтой лекц уншиж лабораторийн эмч нарын оюуныг мялаасан юм.
Энэ үеэр Сисмекс коропорациас Эрүүл мэндийн яам болон П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн лавлагаа лабораторид 225 сая төгрөгийн үнэ бүхий биохимийн стандарт анализаторыг бэлэглэх баярт үйл явдал болсоны зэрэгцээ гематологийн чанарын гадаад үнэлгээнд ашиглагддаг 3 стандарт анализаторыг Япон дахь Сисмекс корпорацийн дотоод хяналтын SNCS сүлжээнд шууд холбогдож хяналтанд хамрагдаж байхаар боллоо.