“Судлаач-2015” эрдэм шинжилгээний III хурал амжилттай болж өнгөрлөө.

Эмнэлгийн мэргэжилтний Төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж буй резидент эмч нарын дунд “Судлаач-2015” эрдэм шинжилгээний III хурал амжилттай болж өнгөрлөө.

2015 оны хичээлийн жилд тус эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтанд үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр суралцаж буй суралцагчдад судалгаа шинжилгээний ажил хийх арга барил эзэмшүүлэх, судлаач сэтгэлгээ, нотолгоонд тулгуурласан эмнэлзүйн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор эмнэлгийн сургалтын албанаас “Судлаач-2015” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Тус хуралд 15-н аман илтгэл , 7 ханын илтгэл танилцуулагдсанаас аман илтгэлийн төрөлд I-р байранд Мэс засал судлалын резидент эмч Б.Үржинханд, II-р байранд дотор судлалын резидент эмч С.Оргил, III-р байранд Дүрс оношилгоо судлалын резидент эмч М.Мөнхнасан, Ханын илтгэлийн төрөлд Т.Пүрэвбаяр нар шалгарч бусдыгаа манлайллаа. Хуралд ЭМХТ-ийн эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн албаны дарга Д.Уранчимэг, ЭМХТ-ийн мэргэжилтэн С.Өлзийсайхан, Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, ЭЭОДарга С.Наранцэцэг ЭШСЭОДарга О.Батгэрэл, АУ-ны доктор, МУ-ын зөвлөх зэргийн эмч Ц.Бадамсэд, АУ-ны доктор Д.Бадамсүрэн, АШУ-ны доктор, МУ-ын зөвлөх зэргийн эмч Б.Цэрэндаш, АУ-ны доктор Г.Баяраа нар оролцлоо.