“ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ-2015” ТЭМЦЭЭНИЙ ШАТРЫН ТӨРӨЛД ЭРҮҮЛ МЭНД СПОРТЫН ЯАМНЫХАН ТЭРГҮҮЛЛЭЭ

Төрийн захиргааны байгууллагуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Засгийн газрын цом 2015" тэмцээн 2015.05.30-06.21ны хооронд болж өндөрлөлөө.

Шилжин явах цомын төлөөх тэмцээнд энэ жил 15 яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тамирчид сагсан бөмбөг, волейбол, теннис, шатар гэсэн спортын дөрвөн төрлөөр өрсөлдлөө. 2015.06.06-07-ны амралтын өдрүүдэд шатрын тэмцээн болсон. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багийн нийт 100 гаруй тамирчид оролцлоо.Шатрын төрөлд ЭМСЯ-ыг төлөөлж ШУГТЭ-ийн Сувилахуйн албаны арга зүйч Я.Номин-Эрдэнэ оролцож тэргүүн байр эзэлж өргөмжлөл, алтан медалиар шагнуулав.

Тэмцээний нийлбэр дүнг хүснэгтээр харуулж байна.