Сингапурын Темасекийн сангийн төлөөлөгчид айлчлан ирлээ

Эрүүл мэндийн яам болон Сингапурын Темасекийн сангийн хамтарсан 2011-2012 оны төслийн хүрээнд Нанъяаны Политехникийн их сургуульд Монгол улсаас 100 сувилагчийг мэргэжлийн сургалтанд суралцуулахаар болсон бөгөөд энэхүү сургалтанд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгээс 11 сувилагч хамрагдсан билээ. Төслийн хэрэгжилттэй танилцахаар Сингапурын Темасекийн сангийн төлөөлөгчид 2013 оны 03 сарын 18-ны өдөр хуваарын дагуу П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүрэлцэн ирсэн бөгөөд төлөөлөгчдийг ирэхэд эмнэлгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Тус эмнэлгийн сувилгааны албаны дарга Ш.Цэрмаа төлөөлөгч нарт сувилагчдын санаачлан хийсэн ажлыг танилцуулан Мэдрэл судлалын тасаг, Нүдний мэс заслын тасгуудаар орлоо.