Нүдний мэс заслын тасагын тоног төхөөрөмжийн нээлт

П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-ийн зөвлөх поликлиникийн нүдний мэс заслын кабинет-д “Нүдний хугарлын гажиг тодорхойлох авто рефрактометр” , “Нүдний даралтыг автоматаар хэмжигч тонометр” оношлогооны 2 багажыг эмнэлгийн захиргаа хүлээлгэн өгч суурилуулах үйл ажиллагаа болов.

Үйл ажиллагаанд Эмнэлгийн дарга үг хэлж тууз хайчлав. Мөн бусад тасаг нэгж албадын дарга нар оролцов. NTV теливизийн сурвалжлагчид эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, амбулторын сувилагч Б.Мөнхлхагва нар ярилцлага өгөв.