Монгол улсанд анх удаа зүрхний гурван хавлагыг нэгэн зэрэг солих мэс заслыг амжилттай хийв.

2015 оны 5-р сарын 25-ны өдөр төлөвлөгөөт журмаар, ерөнхий унтуулгатай, цусны зохиомол эргэлт (ЦЗЭ)-ийн нөхцөлд гол судасны болон хоёр хавтаст хавхлагыг механик хавхлагаар солих, гурван хавтаст хавхлагыг нөхөн сэргээх мэс засал хийхээр шийдвэрлэсэн. Уг хагалгаанд Н.Баасанжав, Ц.Даваацэрэн, Б.Булган, Ч.Төвжаргал, Б.Түмэнжаргал нар болон ШУГТЭ-ийн Зүрх Судасны Мэс Заслын Багынхан орж амжилттай хийж гүйцэтгэлээ.

Мэс заслын үед зүрхэнд каннуляци хийн ЦЗЭ-тэй холбон, зүрх бүрэн зогссоны дараа хоёр хавтаст хавхлагыг 27 хэмжээтэй механик хавхлагаар, гол судасны хавхлагыг 19 хэмжээтэй механик хавхлагаар, гурван хавтаст хавхлагыг 29 хэмжээтэй механик хавхлагаар тус тус солих ажилбар хийгдсэн.

Мэс заслын дараа өвчтөний биеийн байдал хүнд боловч тогтвортой, эрчимт эмчилгээний хэсэгт эмчилгээг үргэлжлүүлэн хийж гемодинамикийн үзүүлэлт, лабораторийн суурь шинжилгээнүүд болон INR-г тогтмол хянаж байсан ба өвчтөний биеийн байдал аажмаар сайжирч мэс заслын дараах 4 дэх хоногт тасагт шилжүүлэн эмчилгээг үргэлжлүүлсэн. Мэс заслын дараах 6 дахь хоногт зүүн плеврийн хөндийд шингэн хурсныг хатгалт хийн авсан. Мэс заслын дараах 8 дахь хоногт өвчтөнийг эмнэлгээс гаргасан.

Цаашид 2 хавхлага солих мэс заслын үед гурван хавтаст хавхлагад аннулопластик хийлгүй хавхлагын бөгж эсвэл хавхлага солих мэс засал хийх нь үр дүнтэй гэдэг нь нотлогдож байна.