“Газар хөдлөлтийн гамшгийн үед хотын дотор эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт ОУ-ын сургалт, дадлага сургуулилтад оролцлоо

Тус эмнэлгийн Гамшгийн штаб нь 2015 оны 06 дугаар сарын 22 - 26-ны өдрүүдэд улсын Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах албаны Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэгтэй хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үед хотын дотор эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт олон улсын сургалт, дадлага сургуулийн үйл ажиллагаанд эрүүл мэндийн салбарыг төлөөлөн оролцлоо.

Гамшгийн үеийн 5 өдрийн нэгдсэн сургалтад эрүүл мэндийн салбарыг төлөөлөн оролцож буй 4 гишүүний 2 гишүүн нь тус эмнэлгээс томилогдон хамрагдсан.

Хөтөлбөрийн дагуу уг сургалт, дадлага сургуулалтын НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах албаны Олон улсын эмнэлгийн тусламжийн багийн төлөөлөгчдийг Эмнэлгийн дарга, Гамшгийн штабын албаны дарга Ц.Төмөр-Очир тэргүүтэй штабын бүрэлдэхүүн хүлээн авч уулзан өөрийн эмнэлгийн болон гамшгийн үйл ажиллгааны талаар илтгэл тавьж, дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн. Түүнчлэн гамшгийн үеийн бэлэн байдлыг газар дээр нь танилцуулж зарим тасаг, албаны үйл ажиллагаатай танилцуулж, кофе ярилцлага хийж санал дүгнэлт хийсэн.

Тус эмнэлэгт зохион байгуулагдсан олон улсын сургалт, дадлага сургуулилтад НҮБ-ын гишүүн 8 орны INSARAG олон улсын 10 төлөөлөгч, ЭМСЯ-ны төлөөлөл, Монгол улсын Онцгой байдлын ерөнхий газрын ажилтнууд, Хүүхдийг хамгаалах төвийн ажилтнууд зэрэг хийт 45 хүн хүрэлцэн ирсэн.

Уг олон улсын сургалт, дадлага, сургуулалтын үеэр тус эмнэлгийн төв штабын удирдлагын бүрэлдэхүүн (25 хүнтэй) бүрэн ажиллаа.