БГД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН 2015 ОНЫ 1/514 ДҮГЭЭР ЗАХИРАМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН, УЛСЫН ИХ БАЯР НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН ХИЙСЭН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙВ.

БГД-ийн ЗАСАГ ДАРГЫН 2015 ОНЫ 1/514 ДҮГЭЭР ЗАХИРАМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН, УЛСЫН ИХ БАЯР НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН ХИЙСЭН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ТАЙЛАН

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн гадаа талбайн их цэвэрлэгээ, тохижилт үйлчилгээг хийх ажлыг 2015 оны 7дугаарсарын 4-ний өдөр зохион байгуулж, 399 ажиллагсад идэвх санаачилгатай оролцлоо. Тохижилтонд зориулан 680000 төгрөгний будаг, шохой, цэцэг, зүлэгний үр зэргийг авлаа. Бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

1. 22264 кв м талбайн зэрлэгийг зулгааж, их цэвэрлэгээ хийлээ.

2. 191ширхэг модыг услав.

3. 3880 кв м талбайн зүлгэнд усалгаа хийлээ.

4. 126 метр урттай явган хүний замын брожурыг шохойдов.

5. 208 метр урт хайсыг будаж сэргээв.

6. Мэргэжлийн хүнийг урьж, үүдэн хэсэгт 120 ширхэг цэцэг суулгаж, 41 кв метр талбайд зүлэг суулгалаа.

7. Эмчилгээний хоол судлалын үүдэн хэсэгт цэцгийн мандал байгуулав.

8. Төв үүдэн хэсгийн сандал, хогийн савыг будаж сэргээлээ.