Люксембургийн төслийн хүрээнд 10 өвчтөнд өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг амжилттай хийв.

Люксембургийн төслийн хүрээнд 10 өвчтөнд өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг амжилттай хийв.

2015 оны 06 сарын 27-ны өдрөөс 07 сарын 03-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын Люксембургийн Их Гүнт улсын Зүрх судасны төвийн А.Шарпентье ахлагчтай зүрхний мэс заслын багтай (хүүхдийн мэс засалч Ф.Бийо, 1 перфузиологич, 1 мэс заслын сувилагч, 1 зүрхний ЭХО-ны мэргэжилтэн, 2 эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер бүхий) хамтран ажилласан болно.

INCCI баг дотоодын зүрхний мэс заслын багтай хамтран нийт 35-45 өвчтөнд үзлэг, хамтын ажиллагааны хүрээнд 6-р сарын 27, 28-ны өдрүүдэд 45 хүнд үзлэг хийж зөвөлгөө өгч, төрөлхийн гажгийн 5 хүүхэд, хавхлагын 3, аортын өгсөх хэсгийн аневризм 2, титэм судасны мэс засал 1 хүнд хүмүүнлэгийн мэс засал хийлээ.

Хавхлагын мэс заслын баг үндэсний мэргэжилтнүүдтэй хамтран манай улсад анх удаа Дэвидийн мэс заслыг (David’s Procedure) 1 өвчтөнд, Аортын өгсөх хэсэг болон брахиоцефаль салааны цулхэнг авч хиймэл судсаар орлуулах мэс засал 1 өвчтөнд Cor Triatrium, Small VSD эмгэгтэй 1 өвчтөнд анатомийн бус төгс засал, Гол судасны хавхлагыг солих мэс заслыг 17 настай өвчтөнд тус тус амжилттай хийсэн. (David’s Procedureнь Аортын хавхлагыг нөхөн сэргээж, гол судасны өгсөх хэсгийн цулхэнг авч хиймэл судсаар орлуулдаг мэс засал). Төрөлхийн гажгийн баг Эрсдэл өндөртэй зүрхний хавсарсан, хүнд хэлбэрийн гажигтай хүүхдэд мэс засал эмчилгээ хийсэн.

Люксембургийн багтай, А.Шарпентьер эмчтэй хамтарч Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн эрхлэгч Д.Даваацэрэн, Д.Батбаатар, их эмч Ч.Төвжаргал, Д.Бат-Ундрал, А.Дэмид-Од, С.Нямсүрэн, Б.Булган, Э.Ариунцацрал болон Зүрх судасны мэс заслын тасгийн баг хамт олон идэвхитэй оролцсон болно.

Улсын гуравдугаар төв эмнэлэг 50 гаруй жил улсын хэмжээнд зүрхний мэс заслын тусламжийг дагнан үзүүлж байна.

1 жилд зүрхний мэс заслын эмчилгээ хийгдсэн өвчнүүдийн 25 орчим хувь нь бага насны хүүхэд эзэлдэг байна.