МЭС ЗАСЛЫН ЭМЧ АЖИЛД АВНА

Гүйцэтгэх үндсэн үүрэг

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт мэс заслын их эмч авна.

Ажлын байранд тавигдах шаардлага

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Анагаах ухааны их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж Мэс заслын эмчийн мэргэжил эзэмшсэн байх
  • Эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах мэдлэгтэй
  • Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Мэргэжлийн болон боловсролын цол зэрэг хамгаалсан бол давуу талтай
  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх,
  • Ажлын ачаалал даах, ажлыг хугацаанд нь гүйцэтгэх чадвартай
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Ажиллаж байсан эсвэл суралцаж байсан байгууллагын тодорхойлолт

Цалин: 800,000 - 1200,000

Анкет аваx сүүлийн огноо:2015-н оны 10-р сарын 07

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Утас: 976-70187882