Үйлдвэрчний эвлэлийн тайлангийн хурал боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн Хорооны 2012 оны тайлангийн хурал өнгөрсөн баасан гарирг буюу 2013 оны 03 сарын 22-нд болж өнгөрлөө. Энэхүү хурлааар үйлдвэрчний эвлэлийн хороо 2012 онд хийсэн ажлаа тайлагнан ирэх оныхоо зорилтыг дэвшүүллээ. Мөн энэ хурлын үеэр эмнэлгийн ажилтнуудын дунд азын сугалаа сугалуулж азтнуудыг тодрууллаа. Тайлангийн хурлын үеэр үйлдвэрчний эвлэлийн хороо ахмад гишүүддээ өргөмжлөл гардууллаа.