ЭМНЭЛГИЙН ДАРГА Ц.ТӨМӨР-ОЧИР ТАНАА

Раднаа овогтой Лхагвасүрэн миний бие 2015 оны 05-р сарын 26-нд тархиндаа бүтэн цус харваж 05-р сарын 30-нд тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт яаралтай мэс засалд орсон. Одоо биеийн байдал сайжирч байна. биед саажилт байхгүй болсон. Мэдрэлийн мэс заслын тасгийн хамт олонд талархаж байгаагаагаа илэрхийлж байна. Эмч Л.Аваажигмэд, Ш.Орхонтуул, Баатаржан, Р.Ганбаатар нарыг төрийн дээд шагналд уламжилж өгөхийг хүсэж байна.

Хүсэлт гаргасан: Р.Лхагвасүрэн

Хаяг: БЗД-ийн 21-р хороо Бага-Дарь эх