МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Миний хань Б.Баянзүрх нь 2015 оны 08-р сарын 26-нд Мэдрэлийн мэс заслын тархины хагалгаанд орсон. Хагалгаа маш сайн болж ханийг минь хүнд өвчнөөс салгаж өгсөн ачтай буянтай, алтан гартай эмч нартаа баярлалаа. Мэс заслын зөвлөх эмч Б.Батчулуун, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Эрдэнэдалай, Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч С.Алтан-Очир, Ш.Орхонтуул, Бямбацэнд нар болон сувилагч, асрагч нартаа Эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг дээдийг ерөөе.

Маш олон хүнд амьдрал өгдөг аврагч эмч та бүгдээрээ бахархаж байна. Баярлалаа.

Хэнээс: Эмчлүүлэгч Б.Баянзүрх болон түүний гэр бүлээс

Хаяг: Архангай аймаг, Их тамир сум