"Оюунлаг шастинчууд 2013" эрдэм шинжилгээний хурал боллоо

П.Н.Шастин нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушиг судлалын тасгийн 50 жилийн ой болон Олон улсын эмч нарын өдрийн үйл ажиллагааны хүрээнд зохион явуулсан "Оюунлаг шастинчууд 2013" эрдэм шинжилгээний хурал өнгөрөгч бямба гаригт буюу 2013 оны 03 сарын 29-ний өдрийн 14:30 цагт тус эмнэлгийн хурлын танхимд болж өнгөрлөө. Уг хуралд эрдэм шинжилгээний 9 илтгэл, 2 эмнэлзүйн ховор тохиолдол хэлэлцэгдсэн бөгөөд шилдгүүдийг шалгарууллаа. Үүнд:

Шилдэг илтгэл:

1 - р байр:

  • Уушгины архаг бөглөрөлжөт өвчний сэдрэлийн үеийн амьдралын чанарыг судалсан нь ( П.Одончимэг, Д.Ичинноров, Г.Чойжамц )

2 - р байр:

  • Нойр булчирхайн үхжилт үрэвслийн үед илрэх зарим шинэ шинж тэмдгүүдийн тухай ( Ц.Лочин, Г.Баяра, Б.Алтангэрэл )

3 - р байр:

  • Эмнэлгийн дотоод орчин агаарын чанарын судалгаа ( Со.Наранцэцэг, О.Болормаа, Г.Алтанцэцэг, Б.Ундрал)
  • Уушгины завсарын эдийн эмгэгүүдийн үед илрэх КТГ-ийн зарим шинж тэмдгүүд ( С.Сайнтэгш, Ц.Бадамсэд, Ц.Төмөр-Очир, И.Баатаржан, Д.Дэлгэрцэцэг, А.Номин-Эрдэнэ)

Шилдэг лекц:

1 - р байр:

  • Холестрины солилцоог зохицуулагч ЛДЛ реценторын тухай ( Л.Содномцогт, Б.Цэрэндаш )

2 - р байр:

  • Кроми өвчний түүний оношлогоо, эмчилгээ ( Д.Эрдэнэболд, М.Ганбаатар, А.Номин-Эрдэнэ, М.Цэцэгдарь )

Эмнэлзүйн ховор тохиолдол:

  • Албестозын анхны тохиолдлыг эрт үед нь ӨНКТГ-аар оношилсон нь ( Д.Болормаа, Ч.Зулцэцэг )

Эмчилгээний шинэ арга:

  • Монголд нэвтрүүлсэн тархины урд холбогч артер, гүрээний дотор артерийн судасны супракгинойд хэсгийн цүлхэнд хийх бичил мэс заслын шинэ арга ( Д.Энхболд, С.Алтан-Очир, А.Эрдэнэдалай)