ЕРӨНХИЙ МЭС ЗАСЛЫН ТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Миний хүү С.Ганзориг нь 2015 оны 08-р сарын 20-нд тус эмнэлэгт нойр булчирхайн хурц үхжилттэй хэвтэж 8-21 өдөр яаралтай хагалгаанд мэс заслын эмч Эрдэнэболд, Ц.Болормаа нар болон нойрсуулагч эмч , сувилагч нарын бүрэлдэхүүнтэй мэс засалд орж амжилттай болосон ба дараагийн хагалгаа болох вакамжуулсан хагалгааг эмч Б.Болормаа, Ц.Лочин нар гурван цдаагийн хийж одоогоор биеийн байдал маш сайжирч байна. Сүүлийн үеийн вакамжуулсан хагалгаа нь маш үр дүнтэй олон дахин боолт хийлгэхгүй онцлогтой болсон байна. Цаашид эмч, сувилагч та нартаа энэ вакамжуулсан хагалгаагаа олон өвчтөнд байнга хийж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Тус эмнэлгийн эмч, сувилагч хамт олонд ажлын их амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Та бүхэндээ туйлын их баярлаж явна.

Хэнээс: С.Ганзориг болон ээж Сүрэнхорлоо, аав, ах, эгч, дүү нараас

Хаяг: Улаанбаатар хот

Утас: 91916844