ДОТРЫН 11-Р ТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Б.Янжиндаваа, Ц.Мөнхбаатар нар 2015.09.09-ны өдрөөс тус эмнэлгийн Дотрын 11-р тасагт хэвтэж эмчлүүллээ. Хэвтэж эмчлүүлэх хугацаанд тус тасгийн эрхлэгч Батжаргал, эмчлэгч эмч Наранцэцэг, бага эмч Цэцэгмаа болон сувилагч нар ажилдаа мэргэжлийн өндөр ёс суртахуунтай, хариуцлагатай, мэргэжлийн өндөр түвшинд сэтгэл гарган үйлчилж, эмчилж өгсөнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэ тасгийн өрөө тасаглгаанууд тав тухтай, хүний өдөр тутмын шаардлагад яв цав нийцсэн, дээд зэргийн ариун цэвэр, тав тухай орчинг бүрдүүлж өгсөн нь таатай байна. Үйлчлэгч нар нь өдөр тутмын угаалга, цэвэрлэгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байсныг дурдах хэрэгтэй.

Тасгийн эрхлэгч, эмч нар өвчтөнгүүдээ анхааралтай сонсож, заавар зөвлөгөө өгч, элэгсэг дотно хандаж эмчилж байгаа нь өвчтөнгүүдэд сэтгэл санааны их дэмжлэг, эдгэрэхэд дөхөм болдог. Сувилагч нар нь хийж байгаа эмчилгээгээ нэгд нэгэнгүй тайлбарлаж, юунд хэрэглэдэг, хэзээ үйлдвэрлэсэн зэргийг танилцуулж байгаа нь өвчтөн авч байгаа үйлчлгээндээ итгэлтэй байх улмаар сэтгэл хангалуун байх нэг үндэс болж байна. Энэ бүхний эцэст сүүлийн үед эмчилгээг зөв зохистой хоолтой зэрэгцүүлэн эрүүл чанартай , амттай хоол хийж байгааг үнэхээр сайшааж байна. Ийм хоол идэж байгаа өвчтөн гэрээс болон гаднаас эргэлт авах шаардлагагүй болж эмнэлгийн хоолонд сэтгэл хангалуун байна. Энэ эрүүл хоолыг эмчилгээтэй зөв хослуулснаар өвчтөн хурдан илаарших, өвчтөний ар гэрээс хоол унд зөөх, хийх зэргээс чөлөөлөгдөх асар их цаг зав хэмнэх ач холбогдолтой юм.

Энэ бүх сайхан цогц үйлчилгээг цаашдаа улам сайхан авч явж, өвчтөнгүүдийнхээ төлөө зөвхөн биеийг нь биш сэтгэл санааг нь болоод бүх талаар эмчилэн эдгээж байгаа энэ ариун үйлс тань үргэлж дөөдлөн дэшиж явахын ерөөл өргөе.

Ж.Батжаргалт эрхлэгчтэй танай хамт олны ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байж, ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр байгууллагадаа үргэлж тэргүүлж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа танай хамт олонд эрүүл энх, аз жагал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хэнээс: Эмчлүүлэгч Б:Янжиндаваа, Ц.Мөнхбаяр