ДОТРЫН 11-Р ТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Бид хоёр 2015.09.11-нээс 09.21-ны өдрийг хүртэл 10 хоног тус эмнэлгийн дотрын 11-р тасгийн 3-р палатанд хэвтэж эмчлүүллээ. Энэ хооронд тасгийн эрхлэгч Ж:Батжаргал, эмч С.Наранцэцэг, бага эмч Цэцэгмаа , сувилагч Үүрийнтуяа, Наранцэцэг, Цогзолмаа, Тамир , Даваа нар нь өвчтөний сэтгэлийг ойлгож ойр дотно, чин сэтгэлээсээ, хүний төлөө үйлчилж байсанд маш их баярлаж байна. Энэ тасгийн хамт олон нэг зорилготой, соёлч боловсон харилцаатай, орчин үеийн анагаах ухааны асаргаа, үйлчилгээг хамт олондоо нэвтрүүлж байгаа нь дэвшилттэй байна. Мөн үйлчилгээний ажилчид, тогооч нар нь ажлаа чин үнэнч, чанартай шударга хийж байна.

Энэ сайхан хамт олны цаашдын ажилд нь амжилт , амьдралд нь эрүүл энх, сайн сайхан бүхийг хүсэн ерөөе. (энэ тасгийн туршлагаас эмнэлгийн хэмжээнд нэвтрүүлвэл зүгээр санагдлаа)

Ж.Батжагал ахлагчтай хамт олны үүсгэн байгуулсан гал голомт нь мөнхөд мандан бадарч тэнгэрээс тэтгэгдэж төрөөс ивээгдэж байх болтугай.

Хэнээс: Эмчлүүлэгч А.Нямхүү, И. Түвшин

Хаяг: 3-р тасгийн өндөр настан