Талархал

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт мэс заслын болон зүрхний хэм алдагдлын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Зүрхний их эмч н.Мөнгөн-Өлзий, зүрхний их эмч н.Батнаран, зүрхний их эмч н.Гэрэлмаа мөн зүрхний их эмч н.Дошчин нарт болон боолтын сувилагч, асрагч, сувилагч нартаа маш их талархаж байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй танд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Ажлын өндөр амжилтыг өөд өөд нь өргөн дэвшүүлж, эрүүл энхийг хүсье. Олон хүний алтан амийг авраарай. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.