СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ ЭДИЙН ЗАСГИЙН АЛБАНЫ ХАМТ ОЛОНД (Цахим бүртгэгч )

Тус эмнэлгийн цахим бүртгэлийн ажилтан Нямжавт баярлаж талархсанаа танай албаар дамжуулан хэлэх гэсэн юм. Би 4 сараас хойш тус эмнэлгээр үйлчлүүлсэн. Тэгэхэд тус цахим бүртгэлийн ажилтан нь эелдэг сайхан зангаар хүмүүстэй харьцаж, хүндэтгэж, шуурхай, уриалгахан байгаад нь өндөр настан би маш ихээр баярлаж байгааг маань дамжуулж өгнө үү.

Танай эмнэлэг ийм сайхан олон ажилтантай болоорой гэж хүсэн ерөөе.

Хэнээс: Үйлчлүүлэгч Д.Даваасүрэн

Хаяг: УБ, БГД-ийн 6-р хороо