БӨӨР ДОТООД ШҮҮРЛИЙН ЭРХТЭН СУДЛАЛЫН ТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Тус эмнэлгийн Оюунгэрэл эрхлэгчтэй БДШСТасагт 2015 оны 06-р сарын 29-өөс 7-р сарын 07-ныг хүртэл 10 хоног хэвтэж сэтгэл хангалуун, миний бие өвчин зовиургүй болж сайхан эмчилгээ хийлгэлээ. Урьд нь 3 жилийн өмнө хэвтэж байснаас илүү тохилог, сайхан орчноор хангаж өгсөн танай эмнэлгийн захиргаанд баярлалаа. Эмнэлгийн үйлчилгээ, харилцаа, хандлага, хоолны чанар сайжирч олон хүнийг өвчин зовиураас салган үйлчилж байгаа танай хамт олонд цаашдын ажилд нь амжилт, бүтээлийг хүсэн ерөөе. Тус эмнэлгийн сувилагч нартаа ч их баярлалаа. Эмчдээ баярлалаа.

Хэнээс: Эмчлүүлэгч Авирмэд, Болормаа

Хаяг: Улаанбаатар хот