Эрүүл мэндийн салбарын оны шилдгүүд тодорлоо

“Хариуцлага, хяналтыг сайжруулах жил" сэдэвт Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөний үеэр ЭМЯ-наас салбарын 2012 оны шилдгүүдээ тодрууллаа.

Эрүүл мэндийн салбарын 2012 “Оны шилдэг анагаахын судлаач” өргөмжлөл авсан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн оношилгооны төвийн Дүрс оношилгооны Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Бадамсэд, Эрүүл мэндийн салбарын 2012 “Оны шилдэг эмч” өргөмжлөл авсан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, дэд профессор З.Лхагвасүрэн нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.