МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ, ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Миний хүү Г.Өсөхболд нь 2015 оны 8-р сарын 1-нд тархины харвалттай биеийн байдал маш хүнд ирж 3-р эмнэлгт хэвтээд 2015.08.14-нд бие эрүүл, ухаан саруул болон эдгэрч эцэг, эх, ах, дүү, найз нөхөд бид бүгдийнг маш ихээр баярлууллаа. Энэ бүгд нь тус эмнэлгийн сэхээний эмч, сувилагч, мэс заслын их эмч Энхболд болон нийт энэ эмнэлгийн эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч мөн төр захиргааны ажилтан, бүх хүмүүсд маш ихээр талархаж баярлалаа гэж хэмээр байна. Мөн энэ эмнэлгийн үйлчилгээ, хүмүүсийн харьцаа бид нарт үнэхээр их таалагдаж байлаа.

Миний хүүд тусалсан, хүнд өвчнийг нь эдгээж өгсөн тус эмнэлгийн сэхээний тасгийн хамт олонд мөн мэдрэлийн мэс заслын тасгийн хамт олонд маш их баярлалаа гэж дахин, дахин хэлмээр байна. Сэхээний тасгийн их эмч Түвшинжаргал, хагалгаа хийсэн эмч Энхболд болон бусад эмч, сувилагч нартаа, мэдрэлийн мэс заслын тасгийн бүх хүмүүсд баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна.

Та бүхэнд энэ хорвоогийн сайн, сайхан бүхнийг хүсэж эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хэнээс: Эмчлүүлэгч Г.Өсөхбаярын гэр бүлээс

Хаяг: Ховд аймаг