БӨӨР ДООТООД ШҮҮРЛИЙН ЭРХТЭН СУДЛАЛЫН ТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Миний бие С.Дуламжав нь 2015.08.12-нд БДШСТасагт биеийн байдалд хүнд ирж 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Эмчлүүлж байх хугацаанд биеийн байдал сайжирсан. Тус эмнэлгийн сувилагч нар харьцаа, хандлага сайн, үйлчилгээ түргэн шуурхай, хийж буй ажилдаа чадварлаг, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай сайн үзүүлсэн. Тасгийн эрхлэгч Оюунгэрэл, их эмч Биндэръяа болон нийт тасгийн хамт олонд баярлаж талархал илэрхийлж байна.

Та бүхэндээ цаашдын ажил, амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Хэнээс: Эмчлүүлэгч С.Дуламжав

Хаяг: 2-р тасгийн эмчлүүлэгч