ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТАСАГ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ, ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭН СУДЛАЛЫНТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Иргэн миний бие 215.09.17-ны шөнө 12цаг 30 минутанд хэвлийгээр өвдөж хүнд байдалтай тус эмнэлгийн ЯТТасгийн хүлээн авах дээр ирсэн бөгөөд тус төвийн эмч, сувилагч нар найрсагаар хүлээн авч хурдан шуурхай эмчилгээ хийж миний болон охины минь амь насыг аварсан. Тухайн үед минийи бие 37-38-н 7-н хоногтой жирэмсэн байсан. Эмч, сувилагч нар яаралтай шинжилгээ авч, ЭХЭМТөвөөс баг, бүрэлдэхүүн дуудан хамтарсан багийн бүрэлдэхүүнтэйгээр хийсвэр хагалгаа хийж охины минь амь насыг аварч, надад эмчлүүлэх боломж өгсөн. Маш мундаг эмч нарын хүчээр өдий зэрэгтэй хурдан шуурхай эмчлүүлж өдий зэрэгтэй хагалгаа хийлгэлгүй хөл дээрээ боссон, энэ эмнэлэг тмаш мундаг хамт олонтойд нь бахархаж байна. ялангуяа Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ганбаатар, ичинхорлоо, ЯТТасгийн эрхлэгч Янжив, мэдээгүйжүүлэг эрчимт эмчмилгээний тасгийн их эмч Чулуунцэцэг, Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Ганбаатар, Эрдэнэболд, ЭХЭМТөвийн баг бүрэлдэхүүн болон ХБЭСТасгийн Бадамсүрэн эрхлэгчтэй хамт олонд маш их гүнээ талархаж байна. Та бүгдийн амьдрал ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсэн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хэнээс: Эмчлүүлэгч Ц.Загдцэсэм болон түүнийг ар гэрээс

Хаяг: Улаанбаатар хот