МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Тус эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн их эмч Нямсүрэн, их эмч Эрдэнэсүрэн болон бусад эмч, сувилагч, асрагч нартаа талархаж байгаагаа илэрхийлж байна.

Миний хүү Жанчивдорж судасны цусны бөглөрөл болж Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас хүнд байдалтайгаар тус эмнэлэгт ирсэн. Хурдан хугацаанд эмч нар мэс засалд оруулж амь насыг нь аварсанд маш их талархаж байна.

Та бүгдийн жил үйлс үргэж өөдөрг байж, аз жаргал, эрүүл энхийг хүсье.

Хэнээс: Эмчлүүлэгч Жанчивдоржийн аав Түмэнбаяр, ээж Дашбаасан, эгч Ичинхорлоо болон төрөл төрөгсөд, ах дүү нараас нь

Хаяг: Хөвсгөл аймаг, Төмөрбулаг сум