ЗҮРХНИЙ МЭС ЗАСАЛ, МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ, ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТАГСГИЙН ХАМТ ОЛОНД

2015.10.02

Миний хань Ц.Энхбат нь 2014 оны 10-р сарын 18-нд зүрхний шигдээс өвчнөөр өвчилж олон хоног хүнд байдалтай байхад нь тус эмнэлгийн алтан гартай эмч нарын буянаар хөл дээрээ боссон.

2015 оны 08-р сарын 17-нд нөхөр минь судасны хагалгаанд орж хагалгаа маш амжилттай болсон. Энэ хагалгааг хийж хөлөө тайруулах аюулаас бүрэн ангажруулж өгсөн Зүрхний мэс заслын тасгийн их эмч Эрдэнэсүрэн, Нямсүрэн, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний их эмч Ундармаа болон хагалгааны багийн сувилагч, асрагч нартаа маш их баярлалаа. Мөн хагалгааны дараах эрчимт эмчилгээний тасгийн хамт олон, зүрх судасны мэс заслын тасгийн хамт олонд маш их баярлаж, талархаж байна.

Тус эмнэлгийн хамт олонд талархаж яваагаа илэрхийлээд үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдийнхөө талархалыг хамтатгаж байна.

Хэнээс: Эмчлүүлэгч Ц.Энхбатын гэр бүл, ах , дүү төрөл төрөгсөд

Хаяг: Улаанбаатар хот