УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ШИЛДЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА

2022 оны 11 сарын 18-ны өдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” 08 дугаар тогтоол, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолын дагуу гэр бүлд чиглэсэн бүтээлч, ажил үйлчилгээ, орчныг бүрдүүлэн иргэд олон нийтийн талархлыг хүлээсэн төр, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийг урамшуулан, олон нийтэд алдаршуулах зорилгоор “Нийслэлийн Гэр бүлийн хөгжлийг дэмжигч 2022 оны шилдэг аж ахуй нэгж, байгууллагыг алдаршуулах ажлыг хоёр үе шаттайгаар шалгаруулах ажлыг уламжлал болгон зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээний үеэр Улсын гуравдугаар төв эмнэлэг “ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ШИЛДЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА” -ААР шалгарлаа.