УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ "ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO-9001:2015" СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ

Тус эмнэлэг Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 2022 онд дэвшүүлсэн "Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдал"-ын зорилтот жилийн хүрээнд Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO9001:2015 стандартын шаардлагуудыг үр дүнтэй хэрэгжүүлж, эмнэлгийн лавлагаа тусламж, үйлчилгээнийхээ чанар, хүртээмж хийгээд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлтүүдээ сайжруулж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд бүтэн жилийн турш нөр их хүчин чармайлт, санаачлага, идэвхи зүтгэл гарган манлайлан ажилласан эмнэлгийн нийт хамт олныхоо хүчээр Эрүүл мэндийн салбарт анх удаа ISO-9001:2015 чанарын менежментийн тогтолцоог эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэвтүүлэн эмчлэх, амбулатори, сувилахуй, эм зүй болон эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн чиглэлүүдээр амжилттай нэвтрүүлж, Эрүүл мэндийн салбарт анх удаа гурван жилийн хугацаагаар батламжилсан ГЭРЧИЛГЭЭ гардан авлаа.