Шилдэг залуу эмч нарт шагнал гардууллаа

Шилдэг залуу эмч нарт жил бүр олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалт, Шилдэг залуу эмчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгох журмыг баримтлан Төрийн тэргүүн зарлиг гаргаж, 2013 оны шилдгээр шалгарсан залуу эмч нарт шагнал гардуулах ёслол 2013 оны 04 сарын 08-нд төрийн ордонд боллоо.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Анагаах ухааны магистр, Мэдрэлийн мэс заслын эмч Санждоржийн Алтан-Очир мэс заслын эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн “Тархины урд, урд холбогч артер болон гүрээний дотор артерын судасны супраклиноид хэсгийн цүлхэнд хийх хөнгөвчилсөн птериональ хүрц” зэрэг эмчилгээний шинэ арга технологийг амжилттай нэвтрүүлж эмчилгээ, үйлчилгээний чанарт дэвшил гаргасан учир Төрийн тэргүүний нэрэмжит шагналыг гардан авсан явдалд баяр хүргэж, ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.