УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ “ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГЫН НЭЭЛТТЭЙ САРЫН АЯН” ЭХЭЛЛЭЭ

Тус эмнэлэг жил бүрийн 04 дүгээр сарыг байгууллагынхаа хэмжээнд “Удирдлагын нээлттэй сар” болгон зарлаж, бүтэн сарын аян зохион байгуулдаг уламжлалтай билээ.

2023 онд “Эерэг хандлага, ёс зүйгээр манлайлъя” уриан дор 9 дах жилдээ зохион байгуулагдахаар эхэлж байгаа энэхүү аяны хүрээнд байгууллагын соёлын хөгжил, өдөр тутмын эмнэлзүйн тусламж үйлчилгээ, эмч эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны ёс зүй, харилцаа хандлага, бүх шатны удирдах ажилтнуудын манлайллыг сайжруулахад чиглэсэн нийт 13 төрлийн зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа болно.

Энэхүү аянг байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд эерэг хандлага, ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх, үйлчлүүлэгчдэд хүрсэн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх, удирдлагын зүгээс эмнэлгийн өдөр тутмын тусламж үйлчилгээнд зөвлөн туслаж, дэмжлэгт удирдлагаар хангах, удирдах түвшний менежер болон нийт ажилтнууд хоорондын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг сайжруулах, эмнэлгийн нийт ажилтнууд, үйлчлүүлэгчдэд авлигаас ангид байх соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг байгуллага болон салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.