“ЭРҮҮЛ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 03 сарын 28-ны энэ өглөө тус эмнэлгийн эмч мэргэжилтний өглөөний сургалт мэдээллийн цагаар нийт эмч мэргэжилтнүүд рүүгээ чиглэсэн “Өглөөний цайг өөртөө” уриан дор өдөр бүр шинэлэг, зохистой өглөөний цай унд ууж хэвшүүлэх зорилгын хүрээнд “Эрүүл өглөөний цай” зорилтот үйл ажиллагааг зохион байгууллаа.

 ДЭМБ-ын судалгаанд дурдсанчлан өглөөний цайнд жимс, уураг ихтэй хоол хэрэглэх нь өдрийн эрч хүч, энергийн 25 хувийг өгөх бөгөөд үүнд төрөл бүрийн эрдэс бодис, амин дэмээр баялаг үр тариа, будаа, ногоо, жимсийг түлхүү сонгон, зутан, салад, хавчуурга хэлбэрээр зохимжит өглөөний цайг бэлтгэж хэрэглэх нь өндөр ач холбогдолтой байдаг.

Тус үйл ажиллагааг “Эмч нарын өдөр” -ийг угтан Эмч мэргэжилтний нэрэмжит сарын аяны хүрээнд зохион байгуулсан бөгөөд дээрх үйл ажиллагааны хүрээнд тус бүрдээ 335-492 ккал илчлэг бүхий өглөөний цайг 19 нэрийн 8 төрлийн өглөөний цайг, халуун сүү, нэрс, үзэмний шүүс, шинэ тарагтай нэрс, зөгийн балтай ундааны хамтаар эрүүл ахуйн шаардлага хангасан савлагаатайгаар бэлтгэн, өглөөний сургалт мэдээллийн үйл ажиллагаанд оролцсон нийт 160 гаруй эмч мэргэжилтэнд танилцуулж, өглөөний цайгаар үйлчиллээ.