“Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгуулав.

Тус эмнэлэг дээр зохиогдож байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны хүрээнд эмнэлгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс нийт ажилтнуудыг хамруулсан “Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 10-р сарын 22-ноос 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн гишүүн, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний тасгийн эрхлэгч Г.Цэнгэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан, Хүний нөөцийн албаны арга зүйч Ц.Болормаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны ХАБЭА хариуцсан итгэмжлэгдсэн төлөөлөгч, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн ахлах сувилагч Ч.Мөнхтуяа нар удирдан явуулав.

Сургалтанд нийт 405 эмч, ажилтнууд оролцлоо.