Тархины харвалттай дэлхий нийтээрээ тэмцэх өдөр.

2015.10.29-ны өдөр Тархины харвалттай дэлхийн нийтээрээ тэмцэх өдрийг тус Эмнэлгийн захиргаа,Мэдрэлийн төв, Харвалт, МСТасгийн хамт олон БИ ЭМЭГТЭЙ ХҮН- БИД ХАРВАЛТАД ИЛҮҮ ӨРТӨЖ БАЙНА сэдэвтэй өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Өдөрлөгийн зорилго:

Тархины харвалт болон харвалтаас сэргийлэх талаар ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх

Тархины харвалт нь дэлхий дахинаа хүн амын дунд хөдөлмөрийн чадвараа урт хугацаагаар алдаж,хүний амьдралын чанар муудахад гол нөлөөтэй эрүүл мэнд- нийгмийн хүрээний тулгамдсан асуудал хэвээр байна.

Тархины харвалттай 10 өвчтөний 6 нь эмэгтэй байгаа нь ээжийгээ,ханиа,охиноо гэсэн хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж байгаа бөгөөд энэ жилийн харвалтын өдөр эмэгтэйчүүдээсээ эхлээд харвалтаас сэргийлэх уриан дор явагдаж байна.

Харвалтын тусламж үйлчилгээ нь нэг талаас гэр бүл хамт олон,нөгөө талаас эмнэлгийн мэргэжилтэнд тулгуурласан гинжин хэлхээнээс бүрдсэн цаг алдалгүй цогц арга хэмжээнд үндэслэдэг.Иймээс харвалтаас хэрхэн сэргийлэх, харвалтын шинж тэмдэг ямар байдаг талаар хүн бүхэн мэдэх эрүүл мэндийн суурь мэдлэг эзэмших нь нэн чухалын ач холбогдлын арга хэмжээг иргэдэд ойлгуулсан.

Өдөрлөгийн үеэр үйлчлүүлэгчдэд харвалтын эрсдэл тодорхойлж /биеийн өндөр, жин, АД, сахар, бүсэлхийн тойрог /харвалтаас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн.

Өдөрлөгт 280 ард иргэд 31 эмнэлгийн ажилчид оролцож эрсдэлээ тодорхойлуулан эмчийн үзлэг зөвлөгөөнд хамрагдсан.Мөн эндэр эрсдэлтэй А/Д 200-с дээш 6 хүнд эм уулган, Тархины судасны доплерограмын шинжилгээг 8 хүнд Тархины судасны дуплексийн шинжилгээг 9 хүнд хийж өвчнийг эрт үйлчиллээ.Тархины харвалттай дэлхий нийтээрээ тэмцэх өдөр анонос, яагаад-ЭМЭГТЭЙЧҮҮД ТАРХИНЫ ХАРВАЛТ асуудалд анхаарлаа хандуулах ёстой вэ? сурталчилгааны самбар БИ ЭМЭГТЭЙ ХҮН-БИД ХАРВАЛТАД ИЛҮҮ ӨРТӨЖ БАЙНА.

ТАРХИНЫ ХАРВАЛТЫГ ИЛТГЭХ ШИНЖ-FAST зэрэг сурталчилгааны дэлгэмэлээр гарган танилцуулж 10 гаруй төрлийн 1000 ширхэг тарааж өгөх материалыг тараан гарын авлага болгосон.

Бүртгэл,өндөр жин бүсэлхийн тойрог үзэж биеийн индекс тодорхойлолт

Артерийн даралт үзэлт,эмч нарын үзлэг зөвлөгөө өгөлт

Сахар тодорхойлолт

Сурталчилгаа эрүүл мэндийн боловсрол олголт

Тархины харвалттай дэлхий нийтээрээ тэмцэх өдрийг угтан 1 сарын аян зохион байгуулж, ШУГТЭ-ийн нийт ажилчдын харвалтын эрсдлийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж, одоогоор 550 эмч ажилчдыг үзлэгт хамруулан үнэлгээ хийж, зөвлөгөө өгсөн. Мөн эрсдэлтэй 190 эмч ажилчдад тархины судасны хэт авиан шинжилгээ хийж, зөвлөгөө өглөө.

Иргэдийн тархины харвалтын талаарх болон түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг сайжруулах зорилгоор Ийгл телевизээр 30 минутын шууд нэвтрүүлэг хийсэн. 2015 оны 10 сарын 28-нд тархины харвалтын тусламж үйлчилгээ болон хүн амын дунд харвалтаас сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх асуудалд тулгарч байгаа асуудал болон дэлхий нийтээрээ харвалтаас хэрхэн тэмцэж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Мөн Үндэсний ТВ, NTVтелевезээр мэдээлэл хүргэлээ.