Ахмад настнуудын урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулав

Эмнэлгийн даргын 2015 оны Б/458 тоот тушаалын дагуу “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд 10-р сарын 29, 30 болон 11-р сарын 2,3-ны өдрүүдэд тус эмнэлгийн ахмад настнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог зохион байгуулав. Үзлэг, оношилгоонд 150 гаруй ахмад хамрагдсан бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэгийн дагуу ахмад настны эрүүл мэндийн судалгааг гаргаж, эрүүлжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.