ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР МЭС ЗАСЛЫН ВАКУУМ ӨРӨӨНҮҮД ЗАСВАРЛАГДЛАА

ЭМЯ-ны захиалгаар УГТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасаг, урологийн тасгийн мэс заслын өрөөнүүд вакуум буюу орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн агаар сэлгэлт, хийн систем, хагалгааны орчинг ариутган цэвэршүүлэх системтэй болон засварлагдаж тоноглогдлоо.

 Энэхүү үйл ажилагааны үр дүнд лавлагаа шатлалын мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч эрсдэл аюулгүй байдал хангагдан мэс заслын нэр төрөл хүнд хавсарсан болон хавдрын мэс заслын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломж нэмэгдэх юм.

 Дашрамд УГТЭ нь анх 1954 онд 110 ортой “МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЭГ” нэртэйгээр байгуулагдаж өдгөө 69 жил тасралтгүй Улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламжийг үзүүлсээр байгаа билээ.