ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл Мэндийн Сайдын 2019 оны А/415 тушаалаар Зүрх Судасны Өвчнөөс Сэргийлэх, Өвчлөл, Нас баралтыг Бууруулах Төлөвлөгөө батлагдан, 2019-2020 оны хооронд амжилттай хэрэгжсэн.

Төлөвлөгөөний хэрэгжилтийн хугацаа дууссантай холбогдуулан “Монгол Улс дахь зүрх судлал, зүрхний мэс засал ба телемедицин” МОН/007 төслийн хүрээнд УГТЭ-ийн Зүрх Судасны Үндэсний Төвөөс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх үндэсний төлөвлөгөө”-г дахин шинэчлэн боловсруулах, холбогдох санал авах хэлэлцүүлэг семинарыг Эрүүл Мэндийн Яам, НЭМҮТ, Япон Улсын Киотогийн Анагаах Ухааны Төвийн зочин профессорууд, Монгол Улсын Зүрх Судасны эмч нарын нийгэмлэг, АШУҮИС, орон нутаг, дүүргийн эмнэлгүүдийн төлөөлөл болон лавлагаа шатлалын зүрх судасны эмч нарын оролцоотой зохион байгууллаа.

 Хэлэлцүүлэг семинарт эрүүл мэндийн байгууллагын удирдлага, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн төлөөлөл, зүрх судасны эмч мэргэжилтнүүд зэрэг 80 гаруй хүн оролцож, ЗСӨ-нөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээний байгууллагын төрөл, шатлал тус бүрээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны үүрэг чиглэлийн талаар хэлэлцүүлэг хийж, бодитой саналуудыг төлөвлөгөөнд тусгах үйл ажиллагааг хэрэгжүүллээ.ЗСӨ-нөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын төрөл, шатлал болон нэгдсэн удирдлагаар хангах байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа бөгөөд Зүрх Судасны Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх Төлөвлөгөөг батлуулан 2024-2027 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөюлөн ажиллаж байна.