“ТИТЭМ СУДАСНЫ ЭМГЭГ” СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТИТЭМ СУДАСНЫ ЭМГЭГ” СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023 оны 06 сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төв болон Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг хамтран “ТИТЭМ СУДАСНЫ ЭМГЭГ” симпозиум зохион байгууллаа.

 Энэхүү симпозиумд Европын Зүрхний Нийгэмлэг, Ази-Номхон далайн Зүрхний Нийгэмлэг, Дэлхийн Зүрхний Холбооны төлөөлөл болох Ерланген Нуренбергийн АУ-ны факультетын зөвлөх эмч, Европын Зүрхний Нийгэмлэгийн гадаад харилцааны захирал, профессор Степан Ахенбах, Сингапурын зүрхний төвийн зөвлөх эмч, Дэлхийн Зүрхний Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Ази Номхон Далайн Зүрхний Нийгэмлэгийн өмнөх тэргүүн профессор Жак Тан, Европын Зүрхний Нийгэмлэгийн гүйцэтгэх Захирал Исабел Бардинет, Киото АУ-ны Төвийн Хөрвөх АУ-ны Судлалын тэнхимийн захирал профессор Кожи Хасегава, тус төвийн Эмнэлзүйн судалгааны хүрээлэнгийн Урьдчилан сэргийлэх АУ-ны мэргэжилтэн, ахлах судлаач Маки Комияама, Люксембургийн Зүрхний төвийн захирал, зүрх судасны мэс заслын эмч профессор Арнауд Шарпентиер зэрэг энэ салбарын олон улсын нэр хүндтэй мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, өөрсдийн туршлагаас хуваалцан титэм судасны эмгэгийн өнөөгийн чиг хандлага, шинэчлэгдсэн эмнэлзүйн удирдамжийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдлэг мэдээлэл бүхий илтгэл хэлэлцүүллээ.

Зүрх судасны чиглэлээр дээрх Олон улсын мэргэжлийн нийгэмлэг холбоодын төлөөллийн зүгээс Монгол улсын Зүрх судасны тусламж үйлчилгээний хөгжлийг дэмжих, улам өргөжүүлэх, ялангуяа эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн сургалт, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлд, хамтран ажиллахаар санал солилцлоо.