Талархал

Улсын гуравдугаар төв эмнэлгийн харвалтын тасгийн эрхлэгч Г.Байгалмаа, эмч П.Бурмаа болон сувилагч, асрагч болон мэдрэл судлалын эмч П.Алтанцэцэг, эмч Ч.Сумъяасүрэн нарт талархал илэрхийлмээр байна. Миний өвчний оношийг зөв тодруулж өгсөнд үнэхээр баярлаж байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, түргэн шуурхай үйлчилгээтэй, харилцаа, хандлага сайтай хүнийг гэсэн халуун, дулаан сэтгэлтэй та бүхний ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэж байна.