Ёс зүйн салбар хороо хуралдав

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан санал, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус, хөндлөнгийн хяналтын байгууллага болох ШУГТЭ-ийн Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн салбар хороо 2015 оны 11-р сарын 4-ний өдөр ээлжит хурлаа зохион байгуулав.

Хурлаар тус эмнэлгийн мэргэжилтнүүдтэй холбоотой ёс зүйн 2 асуудал болон салбар хорооны гишүүдийн урамшуулал, эмнэлгийн ажилтны тангараг өргөх үйл ажиллагааны бэлтгэл ажлын тухай нийт 4 асуудал хэлэлцэж шийдвэр гаргалаа.

2015 онд тус эмнэлэгт шинээр ажилд орсон ажилтнуудаар “Улсын гуравдугаар төв эмнэлгийн ажилтны тангараг” өргүүлэх үйл ажиллагааг Ёс зүйн салбар хорооноос 2015 оны 12-р сард зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэлийг хангаж байна.